Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 дүгээр сар

Энэ хуудас нь So Media (so-media.mn) таны ямар мэдээллийг цуглуулж, юунд ашигладаг тухай тайлбарлана.

Бидний цуглуулдаг мэдээлэл

  • Техникийн мэдээлэл: IP хаяг, хөтчийн төрөл, зочилсон хуудас, зочилсон хугацаа. Эдгээрийг сервер автоматаар бүртгэдэг.
  • Күүки: сайтын ажиллагаанд шаардлагатай күүки, мөн насны шалгуурын сонголтыг хадгалах хөтчийн локал санах ой.
  • Статистик: зочдын тоо, хамгийн их үзсэн хуудас зэрэг нэгтгэсэн, хувь хүн таних боломжгүй мэдээлэл.

Бид бүртгэл үүсгэхийг шаарддаггүй тул нэр, и-мэйл, утас зэрэг хувийн мэдээллийг та өөрөө бидэн рүү хандахаас нааш цуглуулдаггүй.

Насны шалгуурын мэдээлэл

Та “18 нас хүрсэн” гэж баталсан сонголт нь зөвхөн таны хөтөч дээр (localStorage) хадгалагдана. Энэ мэдээлэл бидний сервер рүү илгээгддэггүй.

Гуравдагч тал

Кино түрээслэх үйл ажиллагаа нь SoMedia апп дээр явагддаг тул түүний нууцлалын бодлого мөн үйлчилнэ. Telegram суваг нь шинэ бүтээлийн зар сурталчилгаа түгээдэг. Бид таны төлбөрийн мэдээллийг энэ вэбсайтад хадгалдаггүй.

Мэдээллийн аюулгүй байдал

Сайт HTTPS холболтоор ажилладаг. Гэсэн хэдий ч интернэтэд 100% аюулгүй дамжуулалт байдаггүйг анхаарна уу.

Таны эрх

Өөрийн тухай мэдээллийг устгуулах, хуулбарыг авах хүсэлтээ энэ хуудсаар эсвэл 75050225 дугаараар илгээж болно.

← Нүүр хуудас руу буцах